ДЭМБ цар тахал дуусаагүй байгааг анхааруулав

Дэлхий даяар “COVID-19” халдварын шинэ тохиолдол, нас барсан тохиолдлын тоо үргэлжлэн буурсаар байгаа ч тэдгээрийн дийлэнх нь шинжилгээний тоон үзүүлэлт буурсантай холбоотой тул цар тахал дуусах болоогүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт анхааруулжээ.  Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-д коронавирусний халдварын улмаас 15 мянга гаруй хүн нас барсан талаар мэдээлэл ирсэн нь 2020 оны гуравдугаар сараас хойш долоо хоногт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч олон улс орон шинжилгээний хүрээгээ хумьж байгаагийн зэрэгцээ ДЭМБ-д ирүүлж буй халдварын тархалт, генийн дарааллын талаарх мэдээлэл улам бүр багасаж байгааг … Continue reading ДЭМБ цар тахал дуусаагүй байгааг анхааруулав